“Зоос”-ын дарга нарыг шүүх хурал хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

“Зоос”-ын дарга нарыг шүүх хурал хойшилжээ

“Зоос” банкны гэх тодотголтой хэргийг хоёр тусгаарлан шалгасан. Тэдний нэг болох  тус  банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг болон Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны ерөнхий дарга Н.Сэлэнгэ  нарыг шүүх хурал  өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болох байсан ч тодорхойгүй хугацаагаар  хойшлуулсан байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 150.3 буюу Бусдын эд хөрөнгө завшиж,  их хэмжээний хохирол учруулсан, 233.2 буюу Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн хэрэгт буруутгаж  байгаа. Шүүхээр гэм  буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх хуулийн заалттай байдаг аж. Шүүгдэгчид гадуур шалгагдаж байгаа юм.

Харин “Зоос” банкийг дампууруулсан гэх хэрэгт холбогдсон тус банкны захирал асан Ш.Чуданжий нарын хэргийг Нийслэлийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлээд байгаа. Шүүх хурлын тов одоогоор тодорхойгүй байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж