УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт гаргах тухай асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ. Үүний дараа Хэнтийн Дархан сумын Бор-Өндөр багийг сум болгох тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Гишүүдээс асуулт, санал гарсангүй. Санал хураалтаар гишүүдийн 78,6 хувийн саналаар Бор-Өндөр сум боллоо.
Үдээс хойш УИХ дахь намын бүлгүүд, зарим байнгын хороог хуралдуулахаар болж үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.
Д.ОЮУН