Байнгын хороодын дарга нар нүүж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Байнгын хороодын дарга нар нүүж эхлэв

Байнгын хорооны даргаар томилогдсон шинэхэн дарга нар Төрийн ордон дахь нүүдлээ эхлүүллээ. Энэхүү нүүдлийн эхний салхийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Д.Балдан-Очирын ажлын албаныхан эхлүүлээд байна. Хоёр давхрын баруун жигүүрийн умгар өрөөнд суудаг байсан УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир байнгын хорооны дарга болсноор дөрвөн давхарт нэлээн том өрөөнд тухлах болж байна. Мөн түүний араас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн А.Тлейхан хоёр давхарт тохижих болж буй юм. Тус байнгын хорооны даргаас “хусагдсан” УИХ-ын гишүүн Д.Очирбат мөн л нүүдэл хийх ажилтай болж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж