Түүнийг Сөрөх тагнуулын албанд ажиллаж байхдаа төрийн нууцад хамаарах баримт бичгийг задруулсан хэрэгт буруутгаж байгаа юм. Түүний хэрэгт үүсгэсэн Эрүүгийн хуулийн 79.1 заалтад “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол 16-25 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Маш нууцын зэрэглэлд хамаарах энэхүү хэрэгт яллагдагчаар татагдсан В.Нямхандын өмгөөлөгчөөр Гавьяат хуульч Т.Жанцан, Ц.Цэрэнжээ нар ажиллаж байгаа юм.
Өнгөрсөн онд УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх Ц.Жаргалсайханыг эх орноосоо урвасан гэх үндэслэлээр 17 жил хорих ял оноож байв. Гэсэн ч Дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд түүнд хоёр шатны шүүхээс оноосон эх орноосоо урвасан гэх 79.1 дэх зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 87.1 буюу төрийн нууц задруулсан хэргээр таван жилийн хорих ял оноож байсан юм.