Лэди Гагагийн дэлхийг тойрох аялан тоглолт Сөүл хотоос эхлэх нь. Өнөө жил тэрбээр “Born this way” шоугаа 110 удаа тоглохоор болжээ. Эхнийх нь ирэх дөрөвдүгээр сарын 27-нд Сөүлд болно.
Харин дараа нь Хонконг, Сингапур, Япон, Шинэ Зеландаар аялаад, Австралийн зургаан том хотод шүтэн бишрэгчидтэйгээ уулзана. Түүнээс хойшхи аяллын маршрут одоогоор арай гараагүй байгаа гэнэ. Эдгээр мэдээллийг тэрбээр “Twitter” дэх өөрийн хуудсандаа бичсэн байна.