Helena Christensen нүцгэн зургаа авахуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Helena Christensen нүцгэн зургаа авахуулжээ

Өдгөө 41 настай ч өөрийн төгс бие галбираараа гайхагддаг супермодел Helena Christensen спорт хувцасны алдарт фирм “Reebok”-ын EasyTone хэмээх шинэ загварын пүүзний рекламанд тоглож, нүцгэн зургаа авахуулсан нь “Vogue” сэтгүүлийн нүүр хуудсанд нийтлэгджээ.
Тэрбээр “Үргэлж завгүй, шахуу ажлын төлөвлөгөөтэй явдаг миний хувьд тусгай цаг зарцуулахгүйгээр дасгал хийх хамгийн төгс сонголт бол EasyTone. Би тэвчээргүй хүн л дээ. Ямар нэгэн зүйл хийлээ гэхэд үр дүнг нь хурдан харах гэж яардаг. Би хэдхэн долоо хоногийн өмнөөс EasyTone-ыг өмсөж туршсан. Ялгаа нь надад тэр дороо л мэдрэгдсэн.  Тийм учраас би эргэлзэлгүйгээр сонгосон.
Би алхах их дуртай. Энэ пүүзтэй алхахад үнэхээр биед эвтэйхэн. Яг л элсэн дээр гишгэж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Бүхэл өдрийн ачааллын дараа та хөлөө огтхон ч ядраагүй байхыг мэдрэх болно” хэмээн “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа онцолсон байна.
EasyTone таны хөлийг хаана ч, хэзээ ч, юу ч хийж байсан улнаас чинь дасгалжуулж, таныг чийрэгжүүлж байх бөгөөд таны хөлөнд хамгийн төгс зохицох зохицол аж.
Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж