Говьсүмбэрийн Засаг даргыг эмнэлэгт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Говьсүмбэрийн Засаг даргыг эмнэлэгт шилжүүлжээ

Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт холбогдоод буй Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг саяхан 30 хоногоор сунгах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан. Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан түүний биеийн байдал тааруу байгаа тул тус хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Ж.Баянмөнхийг Шивээговь сум дахь орон нутгийн өмчит “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өөрийн дотны найздаа хувьчлахын тулд өмч хувьчлалын комисс болон доод тушаалтнууддаа хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа билээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж