Спортыг бизнес болгох ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Спортыг бизнес болгох ёстой гэв

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Төрийн ордны Их танхимд одоо спортын салбарынхан чуулж байна. “Биеийн тамир спортын хөгжлийн шинэ чиг хандлага” сэдвийн дор болж буй энэхүү чуулга уулзалтад 500 орчим төлөөлөгч оролцож, салбарын хөгжлийг тодорхойлж буй юм.

Тухайлбал, Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хэлсэн үгэндээ спортыг бизнес болгон хөгжүүлэх шаардлага байгааг онцоллоо. Одоогийн биеийн тамир спортын хөгжлийг харвал олон улсын тэмцээн наадамд амжилттай оролцсон тамирчдыг пүүс компани, төр засгаас урамшуулах хэлбэрээр явж байгаа. Дэлхийн спортын хөгжлийн чиг хандлага харин бизнес болгох талд идэвхитэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн тул үүний төлөө хаа, хаанаа санаачлагатай ажиллах цаг болсон гэсэн юм. Үүний тулд бүх ар түмний спарткадыг санал асуулгаар аль аймагт зохион байгуулах талаар тодруулдаг болох. Энэ нь эргээд тухайн аймаг хөгжих боломжийг ч бий болгоно гэж үзэж байна. Мөн бүх шатны сургуулийн хичээлийн хөтөлбөрт биеийн таирын хичээлийг заавал орох хөтөлбөрт багтаах. Ингэхгүй бол бие бялдрын хөгжлөөр цэрэгт тэнцэх залуусын тоо цөөрч байгаа гэнэ. Нөгөө талдаа хүүхдийн авяасыг эрт нээж, хөгжүүлэх бололцоог олгоно гэлээ. Биеийн тамир спортыг хөгжүүлэх бас нэг хөшүүрэг нь бүтэц тогтолцоог боловсронгуй болгох явдал аж. Одоо бол тус салбар гурван газарт харяалагддаг. Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Олимпийн Үндэсний Хороо гэж гурав тасардаг. Тиймээс нэгдсэн харьяалалд орох нь чухал байгаа. Энэ талаарх шийдвэрийг өнөөдрийн чуулга уулзалтаас гаргах хэрэгтэй байна гэдэг санаачлагыг мөн дэвшүүлсэн юм.
Тус чуулга уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Их спорт, нийтийн биеийн тамир спорт хоёрыг салгаж ойлголгүй, хамтад нь хөгжүүлэх шаардлага байгааг бас онцолж, оролцогчдод спортын хөгжлийн төлөө хичээн зүтгэж ажиллахыг хүссэн юм.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж