Женнифер Анистон “хайрын гурвалжин”-гаас залхжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Женнифер Анистон “хайрын гурвалжин”-гаас залхжээ

“Найзууд” телевизийн олон ангит киноны Ричелийн дүрээр олны танил болсон жүжигчин Женнифер Анистон нэгэн үе дурлалт хосууд явсан Брэд Питтээс зургаан жилийн өмнө салсан боловч одоо хэр нь экс-нөхөртөө сэтгэлтэй гэх ярианаас залхсан гэнэ. Тэрбээр саяхан “InStyle” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Брэд Питт, түүний эхнэр Анжелина Жоли, бид гурвын хооронд ямар ч хайрын гурвалжин байхгүй” хэмээн хатуу хэлсэн гэнэ. Мөн тэрбээр “Намайг нөхрөө Анжелина Жолид булаалгасандаа одоо ч хорсч явдаг гэж байнга бичдэг. Иймэрхүү яриа хол явахгүй ч үүгээр мөнгө олдог хүмүүс олон байдаг” гэжээ. Женнифер Анистон өнгөрсөн жилээс Жастин Теро гэгч жүжигчинтэй хамт амьдрах болсон. Найз залуутайгаа хувцсаар ижилсэх болсон жүжигчин бүсгүй “Би жинсэн өмд, футболка өмссөн үедээ тачаангуй харагддаг” гэж хэлсэн гэнэ.  

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж