Гавьяат жүжигчин Д.Сосорбарам нэгэн сонирхолтой тоглолт зохион байгуулах гэж байна. Тэрбээр ардын урлагийн өөр, өөр урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Арга билэг”, “Домог”, “Хөсөгтөн”, “Жонон”, “Алтан Ураг” гэх таван хамтлагийн хамтарсан тоглолтыг хийхээр бэлтгэлдээ оржээ. Тоглолт энэ сарын 18, 19-нд МҮЭСТО-д ордонд болох юм.
“Алтан Ураг” хамтлаг нь рок хөгжмийг ардын урлагтай хослуулан тоглодог бол “Домог” хамтлаг ардын уламжлалт аялгууг модерн шинэ хөгжмийн стильд оруулан тоглодог. Харин “Арга билэг” хамтлаг нь морин хуур, ятга хөгжмийг этно жазз стилиэр тоглож, “Хөсөгтөн” хамтлаг нь хөөмийд тулгуурлан, “Жонон” хамтлаг үндэсний хөгжмийг орчин үеийн поп хэмнэлтэй хослуулан тоглодог өөрсдийн гэсэн онцлогтой хамтлагууд юм. Дээрх таван хамтлаг хамтран Монгол ардын урлагийн шинэчлэл, уламжлалт хөг аялгуу, хөөмий, морин хуурын гайхамшгийг мэдрүүлэх юм байна.
М.Урин