“Дүнжингарав-2012” ирэх сарын гурванд болно | News.MN

“Дүнжингарав-2012” ирэх сарын гурванд болно

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

“Дүнжингарав-2012” ирэх сарын гурванд болно

Монгол
Улсын Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хурдан морины бүсийн
уралдааны товыг баталлаа. “Дүнжингарав-2012” бүсийн хаврын уралдааныг
ирэх гуравдугаар сарын 3-нд Төв аймагт, Төвийн бүсийнхийг Өмнөговь
аймагт гуравдугаар сарын 11-нд зохион байгуулахаар Засгийн газраас
шийдвэрлэсэн байна. Түүнчлэн хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй
байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, тухайн аймгийн Хурдан морины
салбар хорооны чадамж, газар зүйн байршил, өмнө жилүүдэд бүсийн уралдаан
зохион байгуулаагүй, өвөлжилтийн бэлтгэл цалгардуулахгүй байх зэргийг
харгалзан үзэж Зүүн бүсийн зуны уралдааныг Сүхбаатар аймагт, Баруун
бүсийнхийг Баян-Өлгий аймагт, Төвийн бүсийнхийг Дундговьд, Хангайн
бүсийн уралдааныг Төв аймагт ирэх долдугаар сарын 28-29-нд зохион
байгуулахаар хуваарийг баталжээ.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж