АН-ынхан ”шувууны аж ахуй”-тай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

АН-ынхан ”шувууны аж ахуй”-тай боллоо

Хүний эрх, эрх чөлөөний туг, далбаа болж хийсэх учир­тай Ардчилсан намд сүү­лийн үед юм, юм л болж бай­на. Засгийн газрын хаалгыг савж гарснаас нь хойш удирд­лага руу нь чиглэсэн цөөнгүй тоглолт өрнөв. Хамгийн сүү­лийнх нь гэвэл тус нам доторх Ардчилсан хүчний холбооны дэргэд шувуу үржүүлгийн чанар­тай нэгэн аж ахуйг зарим гишүүн нь байгууллаа. Анх­наасаа л Н.Алтанхуяг дарга­тайгаа арцалдаж байсан З.Энх­болд, С.Эрдэнэ нар уг аж ахуйг санаачилсан бөгөөд шувуу байхыг хүссэн хэнд ч /нам харгалзахгүйгээр/ үүд хаалгаа цэлийтэл нээхээ илэр­хийлсэн. Хүн байхаас уйдсан, эсвэл хар багаасаа л газрын бус тэнгэрийн ямар нэг амь­тан болохыг мөрөөддөг бай­сан хэнбугай ч тэдэнд хан­даж болох юм гэсэн. Тэр тус­маа Араб зүг рүү өндөр үнэ хүрдэг шонхор болгох бол маш амархан шахуу юм ярьж байсан. Одоогоор тэ­дэнд ангийнх нь гурван ч ги­шүүн унаж тусаад байгаа юм билээ. Тиймээс эхний ээл­жинд тэр гуравт хамаг анхаар­лаа хан­дуулж, тун удахгүй тэн­гэрт хөөргөх туршилт хийх бодол­той байгаагаа ч шувуу­ны аж ахуйн эзэн З.Энх­болд шонхорын дүрс бүхий шүтээнийхээ өмнө сууж байгаад андгайлсан. Хэрэв тэдний нислэг амжилттай бол­­вол шувууны аж ахуйгаа улам өргөжүүлэх бөгөөд энэ сургаар манайхыг зорих урт дараалал үүсэх нь дамжиггүй гэж бас хэлсэн шүү. Үүндээ маш итгэлтэй байсан. Гэтэл үүнийг сонссон зарим хүн тэдэнд итгэхгүй байна. Зарим нь тас тас хөхөрч байх юм. Татаж унахаас наахнуур “Наад хэд чинь шал худлаа. Кинонд л “Шонхор шиг дүүлэх их хүч”, Эр зоригийн савдаг, тэнгэ­рийн хүчит шонхорын дэвэлт” гэх юм уу “Нирун гүрний сахиу­­сан билэг тэмдэг”, бас дэл­­хийн хоёрдугаар дайны үед оросууд хэлж хэвшсэн “Зөв­хөн шонхорууд л тэнгэрт дүүл­дэг” гэсэн алдартай хэлц үгийг л мэдэх юм байна. Тийм болохоор наад өвөө нар чинь бүр зөнөчихлөө. Өдий насны­хан хүртэл кинонд итгэнэ гэж байдаг аа” гэж ирээд л инээ­гээд байх юм.  Өөр нэг хэсэг нь  ад зэтгэрийг дара­хын билгэдэл болохоор энэ­хүү шувууны аж ахуйг улс төрчид дунд байгуулс­ныг дэмжих хэрэгтэй гээд л нуг нугхийж байна. Тэгсэн өчигдөр Төрийн ордонд бас нэг гишүүн  сахилгагүйтсэн гэнэ. “Яанаа ий, цаанаас чинь шонхрууд ирж байна” гэх хэн нэгний сандрах чимээнээр ойр хавьд нь байсан хүмүүс хуйлраад явчихаж гэнэ. Хамгаалалтынхан ч түргэн авах шахжээ. Гэтэл АН-ын шувууны аж ахуйнхан цаашид яах ийхээ ярилцан нэгнийхээ өрөөнөөс гарч ирснийг мань гишүүн дам­шигласан  юм билээ л дээ. Ардчилсан нам хавиар нэг иймэрхүү л сонинтой шив дээ.  

Н.Мөнхтөвшин

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж