ОУВС бодлогын хүүг нэмэхийг зөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

ОУВС бодлогын хүүг нэмэхийг зөвлөжээ

Олон улсын валютын сангаас өнгөрсөн долоо хоногт гаргасан мэдэгдэлд Монгол улс эдийн засгийн хэт халалтын улмаас онцгой эрсдэл хүлээж мэдэхээр байгааг онцолжээ. Тус сангийн Ази, Номхон далайн бүсийн Дэд захирал Стивен Барнетт “Өнгөрсөн жил Монгол улсын төсөв 60 хувиар, энэ жил үргэлжлэн 30 хувиар тэлсэн. Хоёрхон жилийн дотор хоёр дахин нэмэгдэнэ гэдэг байж боломгүй юм. Энэ их өсөлт үлэмж хэмжээний эрэлтийг бий болгож, улмаар инфляцийг хөөрөгдөн, импортыг хэт дэмжиж, валютын ханшийн савлагааг бий болгон, хувийн хэвшлийг хавчин шахаж байна. Иймд төсвийн зарлагыг танаж, өсөлтийг илүү зохистой болгох нь эн тэргүүний зорилт болоод байна.” гэдгийг дурджээ.

Түүнчлэн Стивен Барнетт Монголбанкны бодлогын хүү 12.25 хувьтай байгаа нь өндөр мэт харагдаж байгаа ч суурь инфляцийн түвшин 2011 оны дунджаар 15 хувьтай гарсан. Тиймээс бодлогын хүү -4 хувьтай байна. Иймд бодлогын хүүг дахин өсгөх шаардлагатай гэж зөвлөжээ.

Үндэсний статистикийн газрын мэдээлж байгаагаар өнгөрсөн онд Монголын эдийн засаг 28.7 хувиар, харин 2005 оны зэрэгцүүлэх үнээр 17.3 хувиар өсчээ.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж