Ой модыг сүйтгэж байгаа асуудал Хангайн бүсийн нутаг болгонд яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, иргэд мод хөрөөдөж хулгайн замаар зарж, ойг ихээр сүйтгэж амьдраад 10 гаруй жилийн нүүрийг үзлээ. Тиймээс БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар өнөөдөр энэ байдалтай өөрийн биеэр танилцахаар болжээ. Тэрбээр өнөөдөр 14.00 цагт орон нутгаас нийслэл рүү орж ирж байгаа “хулгайн зам” дээр ажиллаж, шалгалт хийх юм байна. Түүнчлэн нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй модны захуудыг цэгцэлж, цаашид энэ ажилтай тэмцэх аргачлалаа гаргаж, холбогдох мэргэжилтнүүдэд нь үүрэг өгөх ажээ.
Э.Саруул