Дэлхийн зэсийн зах зээл 26.2 сая тоннд хүрнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Дэлхийн зэсийн зах зээл 26.2 сая тоннд хүрнэ

Олон улсын зэсийн судалгааны байгууллага /ОУЗСБ/ 2015 он гэхэд дэлхийн зэс олборлолтын хүчин чадал 26.2 сая тоннд хүрнэ гэж тооцоолжээ. Өнгөрсөн 2010 оны байдлаар дэлхийн зэсийн олборлолт 17 сая тонн байжээ. ОУЗСБ-ын үзэж байгаагаар, дэлхийн зэсийн олборлолт 2015 оныг хүртэл жилд дунджаар 6.6 хувиар өсөх ажээ.

Олборлолтын хэмжээ нэмэгдэх хүчин зүйлд тус байгууллага Бразил, Чили, Монгол, Конго, Хятад, Перу, АНУ, Замби зэрэг улсад ашиглалтад орох шинэ ордуудыг хамруулжээ. Үүнээс гадна тус байгууллага 2015 он гэхэд дэлхийн зэс боловсруулах үйлдвэрийн хүчин чадал 28.9 сая тоннд  хүрнэ гэж үзжээ. Энэ нь зэс боловсруулах үйлдвэрийн бүтээмж ойрын дөрвөн жилийн хугацаанд 2011 оныхтой харьцуулахад 17.5 хувиар дээшлэх үзүүлэлт юм.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж