Bono Louis Vuitton-ны нүүр царай болох уу?

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Bono Louis Vuitton-ны нүүр царай болох уу?

Алдарт “U2” хамтлагийн дуучин Bono-г Louis Vuitton-ны дараагийн коллекцийн нүүр царай болох гэнэ гэсэн яриа загварын ертөнцийн хамгийн дуулиантай мэдээнүүдийн нэг болоод байна. Түүнийг тус загварын ордны аяллын болон савхин хувцасных нь нүүр царай болно хэмээн яригдаж байгаа ч одоогоор Louis Vuitton-оос албан ёсоор энэ тухай зарлаагүй байгаа юм.
Энэ удаагийн зар сурталчилгаанд нь улстөрч Михаил Горбачев, хөлбөмбөгийн домог гэгддэг Пеле гээд дэлхийн алдартай хүмүүс оролцож байгаа аж.  
Bono эхнэр Ali Hewson-ны хамт өөрийн эко-брэнд болох “Edun”-ыг үүсгэсэн бөгөөд энэхүү брэндийн зарим хувийг LVMН эзэмшдэг байна. Түүний Louis Vuitton-той хамтран ажилладаг энэхүү харилцаа улам өргөжиж мэдэх нь ээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж