Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлэг товчхон болов. Төсвийн байнгын хорооны дарга О.Чулуунбат байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсан юм. Түүний танилцуулснаар Монгол Улсын 2012 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсөвт төсвийн байгууллагын албан хаагчдын цалинг дөрөвдүгээр сарын 1, аравдугаар сарын 1-ний өдрөөс хоёр үе шаттай нэмэгдүүлэхээр,Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим төрлийн тэтгэмжийг гуравдугаар сарын 1, тавдугаар сарын 1-ний өдрөөс тус тус нэмэгдүүлэхээр тодотголд тусгасан байна.

Төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим төрлийн тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх хугацааг хоёрдугаар сарын 1, тавдугаар сарын 1-ний өдөр болгон наашлуулан тогтооход улсын төсөвт нийт 161,5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын сангийн төсөвт 13,9 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 8,8 тэрбум төгрөг нэмж шаардагдаж  байгаа аж. Гишүүдээс санал, асуулт гарсангүй. Төсвийн тодотголын гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийлгэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Одоо Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсантай холбогдуулан Төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж