“Sweetymotion”-ы ээлжит бэлэг

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

“Sweetymotion”-ы ээлжит бэлэг

“Sweetymotion” хамтлаг, Гавьяат жүжигчин Т.Ариунаагийн “Хайрласан хайр” дууг шинэчлэн дуулжээ. Тэд энэхүү дуундаа клип хийлгэсэн бөгөөд энэ сарын 14-нд телевизээр цацах аж. Хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат хийсэн байна. Б.Чинбат болон “Sweetymotion” хамтлагийн хамтран байгуулсан “One music production”-ы анхны уран бүтээл нь энэ дууны найруулга болж таарах нь.

…Хайр энэ хорвоог хамтдаа туулъя
Халуухан зүрхэндээ чамайгаа хайрлая би
… хэмээн өгүүлдэг энэхүү дууг “Жигүүр гранд” группийн захирал, хөгжмийн зохиолч Д.Баттөр зохиосон ба Гавьяат жүжигчин Т.Ариунаа уг бүтээлээр “Морин хуур” наадмаас шагнал хүртэж байсан юм.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж