Биллапс улирал дуустал талбайд гарахгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Биллапс улирал дуустал талбайд гарахгүй

NBA-ын “ЛА Клипперс” багийн ахмад, туршлагатай тоглогч Чонси Биллапс даваа гаригт болсон тоглолтын үеэр гэмтэл авснаар энэ улирлын туршид дахин талбайд гарах боломжгүй болжээ. Багийн албан ёсны вэбсайтад мэдээлснээр Биллапс Охайо мужийн Кливлэнд хотын төв эмнэлэгт үзлэг, шинжилгээ хийлгэсэн бөгөөд ахиллийн шөрмөсөө гэмтээсэн тул мэс засал хийлгэх зайлшгүй шаардлагатай болсон байна. Тэрбээр өнөөдөр Лос-Анжелес руу буцаж, дахин шинжилгээ хийлгэх бөгөөд мэс заслын товыг удахгүй тогтоох гэнэ.

Даваа гаригт “ЛА Клипперс” 107:102 харьцаатай “Орландо Мэжик” багийг хожсон тоглолтын үеэр Биллапс гэмтэл авснаар талбайг чөлөөлжээ.

1997 оны драфтын гурваар “Бостон Селтикс” багт сонгогдож, NBA-д хөл тавьсан тэрбээр энэ улиралд нэг тоглолтод дунджаар 30,4 минут талбайд тоглож, 14,9 оноо дунджилж байжээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж