Монголын оюутны холбоо оюутны эрх ашгийн төлөө ажиллана | News.MN

Монголын оюутны холбоо оюутны эрх ашгийн төлөө ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Монголын оюутны холбоо оюутны эрх ашгийн төлөө ажиллана

Монголын Оюутны холбооноос өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд тус холбооны шинэ удирдлагуудын талаар болон ирэх хоёр жилд хийж төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа.  МОХ-ны шинэ ерөнхийлөгчөөр Ч.Ганхуяг, дэд ерөнхийлөгчөөр МУБИС-ийн оюутан Д.Батбаяр, МУИС-ийн оюутан Б.Эрхэмбаяр, Хяналтын зөвлөлийн даргаар МУБИС-ийн оюутан Т.Ууганбаатар, мөн МОХ-ны зөвлөх Х.Батсайхан нарыг сонгосон байна.
Оюутны холбооны шинэ удирдлагууд 2009-2010 оны хичээлийн жил болон ирэх хоёр жилд их, дээд сургуулиудийн шинэчлэл, нэгдэн нийлэх үйл ажиллагаанд оюутан залуусаа төлөөлөн оролцох, аттестатчлал, магадлан итгэмжлэл, их сургуулийн хотхон, оюутны хотхон байгуулах үйл ажиллагааг эхлэн хэрэгжүүлэхийг зорьж байгаа аж. Мөн оюутны байр нэмж барих хөрөнгө мөнгө, нөөц болоцоог судлах, дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийг батлуулж, хэрэгжүүлэхэд идвэхитэй оролцох  гэнэ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран оюутан, суралцагчдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, төгсөгчдөд зориулсан зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжлийн дадлагын болон цагийн ажлын байрыг нэмэгдүүлэх гэх мэт чиглэлүүдээр идвэхитэй ажиллахаар төлөвлөж байгаа ажээ.
П.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

tsetse 2010-03-02 180.149.67.72

bi selenge aimagt baisg jijighen MSUT-d surdag tend bi ene jil oyutnii zowlol baiguulan ajillaj baigaa MOH-d elsehiin tuld yah we

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж