Байнгын хороод шинэ даргатай болов

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Байнгын хороод шинэ даргатай болов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хорооны дарга нарыг шинээр сонгох асуудлыг хэлэлцэх үеэр гишүүн Л.Гүндалай санал хэлэхдээ “УИХ-ын бүрэн эрх дуусахад ахархан хугацаа үлдээд байхад байнгын хороодын дарга нарыг солиод өөрчлөлт гарахгүй. Сонгууль дөхөж байхад ингэж МАН дангаараа байнгын хороодыг авч улстөржих нь дэмий байсан” гэлээ. Үлдсэн хугацаанд АН-ын угшилтай төрийн албан хаагчдыг ажлаас нь хөөхгүй байхыг мөн сануулав.

Үүний дараа нэгдсэн хуралдаанд оролцсон 46 гишүүний дунд байнгын хорооны дарга сонгох асуудлаар санал хураалт явууллаа. Санал хураалтаар Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Одбаярыг 88,6 хувийн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Сүхбаатарыг 81,8 хувийн саналаар улираан сонгож, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Р.Будыг 88,6 хувийн, Төсвийн байнгын хорооны даргаар О.Чулуунбатыг 90,9 хувийн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар  Д.Балдан-Очирыг 82,6 хувийн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар А.Тлейханыг 80 хувийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Э.Мөнх-Очирыг 84,8 хувийн саналаар сонголоо.

Ийнхүү УИХ-ын байнгын хорооны дарга нар дан МАН-ын гишүүдээс бүрдэж, байнгын хороод шинэ дартгатай болов.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж