Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Чимээгүй хүч

АНУ-ын Колумбын их сургуульд өнөөдөр Хятадын уран бүтээлч Лю Сиагийн “Лю Сиагийн чимээгүй хүч” нэртэй үзэсгэлэн нээгдэнэ. Түүний гэрэл зургууд эх нутагтаа бол хориотой. Эдгээр зургуудыг тэрбээр 2010 онд гэрийн хорионд орохынхоо өмнөхөн олон улсад цацан үзүүлсэн юм.

Энэ зураг дээр түүний нөхөр 2010 оны Нобелийн шагналт Лю Сиаобо хүүхэлдэй тэвэрсэн байгааг харуулсан байна. Хятад оронд ардчилсан шинэчлэл хэрэгтэй байгааг уриалдаг Лю Сиаобо 2009 онд шоронд оржээ. Харин 2010 онд түүнд Нобелийн шагнал олгосны дараахан эхнэрийг нь гэрийн хорионд оруулсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж