Хэвтээ шүршүүр зохион бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Хэвтээ шүршүүр зохион бүтээжээ

Хүмүүсийн хэрэглээ улам тансаг, хөнгөвчилсөн, амар хялбар болсоор байна. Үүний нэг жишээ нь Dornbracht-ын бүтээсэн хэвтээ шүршүүр юм.

Энэхүү шүршүүрийг бүтээгчид нь таны тав тухыг илүү хангасан, тансаг бас биед эвтэйхэн таатай байх нөхцлийг бүрдүүлэх тал дээр түлхүү анхаарсан гэдгээ онцолжээ.

Зургаан хэсгээр ус шүршиж, яг л бороо орж байгаа юм шиг мэдрэмжийг танд төрүүлэх гэнэ. Гэхдээ мэдээж ус таны хүссэн хэмтэй байхаараа борооноос давуу.

Мөн та усны даралт, хэмийг өөрийн хүссэнээр тохируулахаас гадна гэрлүүдийг ч мөн удирдаж болно гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж