Ерөнхий сайд нийслэлд ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд нийслэлд ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд маргааш нийслэлээр явж хотын амьдралтай танилцах гэж байна.
Тэрбээр өөрийн сонгогдсон Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 300 айлын орон сууцны шав тавих ёслолд оролцон өрхийн бичил аж ахуйг дэмжих “Гоулд Агро” төслийн үйл ажиллагаатай танилцах аж.
Ерөнхий сайд эмийн хангамж, чанар, ханш, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнэ ямар байгаатай танилцаж, иргэд, худалдаа эрхлэгчдийн санал бодлыг нь сонсохоор эмийн сан, “Таван Эрдэнэ“ захаар орох юм байна.  
Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаст Агро” компаний “Мах маркет” үйлдвэрийн үйл ажиллагаа болон нийслэлүүдийн хэрэгцээнд зориулсан нөөцийн махны бэлтгэсэн байдал, чанартай танилцах аж. Дараа нь нийслэлийн нутгийн захиргааны “Хангарьд” ордонд нийслэлийн удирдах ажилтнуудтай уулзалт хийхээр болжээ. Нийтийн номын сангаар ч зочлох юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж