“Ла Скала” бүжигчдээ өлсгөдөг үү?

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

“Ла Скала” бүжигчдээ өлсгөдөг үү?

“Дэлхийд алдартай “Ла Скала” театр бүжигчдийнхээ жинг барихын тулд хоолны дуршлыг хүчээр бууруулах аргыг байнга хэрэглэдэг” хэмээн тус театрын гоцлооч бүсгүй Марияфранческо Гарритано мэдэгдэв. “Бид тэгтлээ өлсөж, хоолоо сойх гэж зовдоггүй” гэж бусад бүжигчид өгүүлэв. Хэн нь үнэн яриад байгааг таахад бэрх.

Ийн гомдол мэдүүлсэн мэдэгдлийг ойр ойрхон хийснийх нь дараа Марияфранческог арав хоногийн өмнө ажлаас нь халжээ. 33 настай бүсгүй 16-тайдаа театрт ороод саяхнаас гоцлол бүжигчин болсон байна. Тэрбээр 2010 оны нэгдүгээр сард өөрт тохиолдсон хооллолтын хямралын тухай ном гарган шуугиан дэгдээсэн юм. “Энд бид эсэргүүцэж ганц ч үг дуугарч чадахгүй зовж тарчлаад, харин тэнд нэг хүн баатарлагаар энэ бүхний эсрэг тэмцээд байгаа юм шиг дүр зураг үүсээд байна. Үнэндээ тийм зүйл огт байхгүй шүү дээ” хэмээн бүжигчид ярив.

“Ла Скала”-гийн бүжгийн сургууль 200 оюутантай. Харин театр 90 бүжигчинтэй, тэдний есөн эмэгтэй, зургаан эрэгтэй нь гоцлоочид.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж