“Формула-1”-ийн нисгэгч Льюис Хэмилтон зөвхөн дуучин Николь Шерзингер шиг халуухан бүсгүйг л амраг нь байгаасай гэж хүссэн бололтой. Хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сард “Cars 2 premiere” дээр хамтдаа ирсэн хосууд хэсэг хугацаанд тусдаа амьдарсны эцэст эвлэрэхээр шийджээ. Дуучин, тамирчин хоёр саяхан Лос-Анжелес хотод хамтдаа оройн хоол идэж, үдшийг өнгөрүүлсэн нь гэрэл зурагчдын хараанд өртжээ. Саяхан Америкийн телевизийн “X factor “ шүүгчдийн бүрэлдэхүүнээс хасагдсан Николь ийнхүү хувийн амьдралдаа дахин анхаарал тавьж эхлэв бололтой. Хамгийн олон үзэгчтэй шоу Паула Абдул, Николь Шерзингер, хөтлөгч Стив Жонс нарыг халсны дараа “X factor биш “AXE factor” гэхдэх болсон билээ. Дуучин Николь саяхан гоо сайхны нэгэн фирмтэй гэрээ байгуулсан тухайгаа өөрийн “Twitter”-тээ “Баярт мэдээ” болгон бичсэн байна.
Н.Энх