”Би Обамагийн хүчтэй өрсөлдөгч”

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

”Би Обамагийн хүчтэй өрсөлдөгч”

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Пенсильван мужийн амбан захирагч асан, сенатч Рик Санторум www.realclearpolitics.com сайтад АНУ-д болж буй улс төрийн халуун үйл явдлын талаар ярилцсаныг бүрэн эхээр нь хүргэе.


-Таныг Минесота мужид бол­сон Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал асуулгад илт давуу байдлаар ялалт бай­гуул¬саныг бид мэднэ. Гэхдээ энэ бол зөвхөн анхны ялалт гэдгийг мар­таж болохгүй байх. Үүний да¬раа Митт Ромнитой өрсөлдөнө. Та үүнд бэлэн үү?

-Тэгэлгүй яах вэ. Би өрсөлдөөнд үргэлж бэлэн байдаг. Минесота мужид болсон урьдчилсан санал асуулгаар би 47 хувийн ялалт байгуулж чадлаа. Энэ бол мэдээж эхний ялалт. Дараа дараагийн мужийн сунгаанд бэлэн гэдгээ өрсөлдөгчдөдөө хэлмээр бай­¬на. Мит Ромни, Рон Пол, Ньют Гинрих нар бол сайн өрсөлдөгчид гэдэгт бүү эргэлзээрэй. Тэд сайн залуус.

-Та ч гэсэн сайн залуусын тоонд орно биз дээ?

-Мэдээж. /инээмсэглэв/

-Улстөрчийн хувьд, АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэв­шиг­чийн хувьд таны өмнө Мис¬соури, Колорадо зэрэг мужид то¬моохон найдлага тавьж буй нь ойл­гомжтой?

-Тийм ээ. Би дээрх хоёр мужид нэр дэвшигчийн хувьд урьдын ажил сайн ажиллана гэдгээ мэдэгдэж байна. Муж болгоны асуудал өөр, өөр байдаг шүү дээ. Шийдвэрлэх арга зам нь ч өөр. Тиймээс эдгээр мужийн иргэдэд тулгараад буй асуудлын гол зангилаа бол зөв шийдвэрлэж, асуудлаас гарах арга замыг нь зөв олж өгөхөд оршиж байгаа юм.

-Ойрын 24 цагт хамгийн их шүүмжлэл хүртсэн Колорадо мужийн иргэдэд  та санхүүгийн тус­лалцаа үзүүлж, нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх сайхан боломж гарч ирлээ? 

-Үнэндээ бид иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлдэж байгаа. Өнгөрсөн хэдэн долоо хоногт маш их зүйл амжуулсандаа баяртай байна. Хэрэв та ажигласан бол ойрын хугацаанд манай сонгуулийн тусгай баг тун сайн ажилсан. Үүний үр дүнд Ерөнхийлөгч Барак Обамагаас том ялалт салгах сайхан боломж нээгдсэн. Миний бодлоор хүмүүс Барак Обамаг Ромнитой харьцуулж буй нь тэдний дунд нэгэн орон зайг үүсгэж байна. Энэ нь шинэ гуравдагч нэр дэвшигч. Хүмүүс бараг л Ромниг ганцаараа Ерөнхийлөгчтэй өрсөлдөх гэж байгаа юм шиг төсөөлсөн нь буруу ойлготыг бий болгосон байх. Тиймээс Б.Обаматай эн тэнцүү өрсөлдөх хүмүүсийн жагсаалтыг би тэргүүлж байгаа гэж ойлгож байна.

-Гэхдээ та өмнө байгаа бартаа саадыг давах шаардлагатай гэд­гийг ойлгож байгаа байх. Нэг талаараа танд ялалт хэрэгтэй гэдэгт эргэлзэхгүй байна?

-Тийм ээ.

-Өөрийгөө хамгийн хүчтэй өр­сөлдөгч гэдгийг хэрхэн батлах вэ?

-Ялалт байгуулахын тулд бид сайн зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй. Миний таамаглаж буйгаар Ньют Гинрихийг ялах нь эхний алхам. Түүнийг бараг л ялчих байх гэсэн таамаг бий. Тиймээс та төсөөлөөд үз дээ. Ялалт байгуулсаар хамгийн сүүлд Барак Обаматай өрсөлдөөд мөн ялалт байгуулахгүй гэхийн баталгаа байхгүй шүү дээ. Энэ мэтчилэн өөрийн сүр хүч, ур ухаан өөрийн ээлж дараалсан ялалтаар баталгаажуулсаар байх юм бол АНУ-ын Ерөнхийлөгч болох нь гарцаагүй.

-Миний ойлгож буйгаар та сенат Ромнигийн эсрэг нэгэн баримт дэлгэсэн. Энэхүү баримтдаа тулгуурлан түүний нэр дэв­ших оролдлого бүтэлгүйтэж магадгүй болоод байна?

-Энэ асуудал тусдаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэр дэвшигчид бүхэн өөрийн гэсэн хар пиарыг хэн нэгний эсрэг явуулдаг. Чухам юун дээр гишүүд алдаад байна вэ гэхээр АНУ-ын Засгийн газар бүхнийг удирдах ёстой гэдэг дээр алдаж буй.

-Та консерватив үзлээр Барак Обаматай өрсөлдөж чадна гэж бодож байна уу?

-Би түүний хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч байж чадна. Гэхдээ би Мит Ромни шиг өөр консерватив үзэлтэн биш. Энэ л миний давуу тал. Ямар нэг үзэл баримтлалд баригдаж хавчигдахгүй. АНУ-ын төлөө, ард түмний төлөө өөрийн гэсэн бүхнээ зориулж чадах нь хамгийн чухал шалгуур.

-Мит Ромни “Европ хэв заг­варын бүх нийтээр цэцэглэж байгаа улс орон болгох гэж Обама хичээж байна” гэсэн. Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийн дунд болсон мэтгэлцээний үеэр Мит Ромни аль хэдийнэ ялалт байгуулсан мэт авирлаж байсан нь түүнийг амжилтаас хойш татсан?

-Тиймээ. Уг нь би Ерөнхийлөг­чийн сонгууль хүртэл хангалттай хугацаа байна гэж ойлгож байсан юм. Тухайн үеийн мэтгэлцээний дараа тэрбээр эвгүй байдалд өөрийгөө оруулсан гэдгээ хожим ухаарсан байх. Зай ч байна, цаг ч байна.

-Таны хэлсэн үг түүнийг чимээгүй болгосон?

-Хааяа ч гэсэн хэн нэгний илүү үгийг чимээгүй болгох шаард­лага гардаг шүү дээ. Намайг “Ерөн­хийлөгч байна гэдэг гүйцэтгэх захирлын ажлаас өөр зүйл. Биднийг зоригжуулж байх тэргүүн хэрэгтэй” гэж хэлэхэд түүний царай хувьсхийгээд явчихсан. Цэцэн үгийг хэрэгтэй үед л “хэрэглэх” ёстой гэдгийг тэрбээр ойлгосон байх.

-Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувьд та ард түмэнд юу амлах вэ?

-Эдийн засгийн тогтвортой байдал. Эрх чөлөөт, тайван нийгэм. Дэлхийн энхийг сахиж, олон улсын харицааг бэхжүүлэх. Америкчууд хангалттай дайн үзсэн гэж бодож байна. Тоолох юм бол арав гарах биз. Яагаад бид тайван, тухтай нийгэмд амьдарч болохгүй гэж. Бидний хийж, бүтээж байгаа бүхэн ирээдүйн америкчуудын, бидний хүүхдүүдийн төлөө гэдгийг онцгой анхаарах хэ-рэгтэй. Эдийн засгийн тогтвортой байлыг хангахын тулд ажлын байрыг нэмэгдүүлж, дотоод эдийн засгийн чадамжийг сайжруулах хэрэгтэй. Хамгийн чухал зүйл нь ард түмний зовлонг ойлгодог, мэддэг хүн тэдний зовлонгоос хуваалцаж, асуудлыг шийдвэрлэж чадна. Миний амлаж чадах зүйл энэ.

-Өмнөх мужуудад Мит Ро­мни, Ньют Гинрих нар ялалт байгуулж, нэлээд нэр хүндтэй байсан. Гэвч тэд Миннесотад төсөөлж байснаас тааруу дүн үзүүлсэн. Энэ нь таны тус мужид хийсэн энгийн илтгэлүүдтэй холбоотой гэж зарим нь дүгнэж байгаа?

-Илтгэл гэдгийг та зөв ойлгох хэрэгтэй. Би ард түмэнтэй уулзсан. Тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх арга замын талаар ярилцсан. Миний хэрэгжүүлэх гэж буй бод­логыг тэд үнэлж надад итгэл хүлээлгэсэн. Цаашид ч бусад мужийн иргэдтэй уулзах болно. Асуудлыг шийдвэрлэх зөв арга замыг олж өгсөнөөр шийдвэрлэх боломжтой болно. Гэх­дээ үүнийг бодит байдалд няхуур хан­даж, зарим нэг шинэчлэлийг хийх хэрэгтэй. Шинэчлэл хийх гэж Ерөн­хийлөгчийн сонгууль явуулж байгаа биз дээ. 

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж