АН Н.Энхбаяртай хамтарч тогловол амжилтад хүрнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

АН Н.Энхбаяртай хамтарч тогловол амжилтад хүрнэ

МАХН-ын дарга Н.Энх­баяр мөрөөднө. “3001 он хурдан болоосой”. Яах гэж?  Мянганы замаа барьж дуусгахгүй юу. Ийм нэг анекдот одоогоос дөрвөн жилийн өмнө мөрөө үлдээсэн байдаг. Харин одоо үнэхээр Мянганы замаа бариад “дуус­чихсан” Н.Энхбаяр МАХН-ын дарга хэвээрээ, МАНАН-тай ирэх сонгуулиар өрсөлдөхөөр дэвж шавж буй. 

С.Баярын байгуулсан стандарт бус Засгийн газар на­муу­дын хуваагдлыг өдөөсөөр байсан нь МАНАН сарних мөчид бүр ч тодорсоор байна. Ардчилсан намын доторх мүдняк, соцдекүүдийн фракци клиник үхлийн байдалтай байгаа энэ мөчид Ардчилсан хүчний холбоо төрөн гарч “Алтан гадас”-ынхны толгой дээр цахиур хагаллаа. МоАХ-ны дарга хэдийгээр хамтарсан Засгийн газар ажиллаж байсан нь үнэн ч, сонгуулийн өмнө холбооныхоо байр суурийг олон нийтэд таниулан муухан намаас дээр ажиллаж байна. Дээр нь Ц.Элбэгдоржийн дэмжлэг өгүүлж баршгүй нөмөр нөөлөг болж байдаг. Харин одоо Н.Энхбаярынхны нэгдлийг  өөртөө татаж чадвал хэр баргийн улс төрийн хүчинд дийлдэшгүй сөрөг хүчин болох вий. Гэтэл өдөр тутмын нэгэн хэвлэлийн өчигдрийн дугаарт Ардчилсан намын бүх фракцийнхнаас түүвэрлэн “жигд” намнасан нийтлэл гарсан нь анхаарал татлаа. “Ардчилсан намын ҮЗХ-ны хэсэг гишүүд” гэсэн автортой уг нийтлэлийн агуулга тус намаас нэр дэвшигчдийг ниргэхийн сацуу сонгогчдын сэтгэлд ихээхэн нийцсэн нь лавтай. Ардчилсан нам тал талаасаа “урагдан сэмэрч”, нэгтгэн зангидахад бэрхтэй болж буй нь энэ. Ерөөсөө Ардчилсан намын нэг онцлог нь нийлэхдээ бэрх, задрахдаа амархан байдгаараа онцлогтой.

 Харин Ардын намынхан олон жил цуглуулсан асар том цул учраас шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байдаг хэр нь маш хүчирхэг нэгдэл хэвээр байна. Дээрх хоёр намаас тасран гарсан лидерүүд гэж хэлж болох Н.Энхбаяр, М.Энхсайхан нар дээр аль аль намын цөөнгүй хүн хадаг барьж оччихоод, хариу хүлээж суугаа нь ч нэгэнт тодорхой болсон билээ.

Хэдийгээр Ардын намынхан дотор Н.Энхбаярт өстэйгээсээ өртэй нь олон бололтой юм. Тэд намаасаа албан тушаал горьдож удтал хүлээсний эцэст хоёр салаа замын уулзварт нэг эгнээ болон зогсчихоод нам руугаа чулуу шидэж зогсож буй нь ч үнэн билээ. Гэтэл яагаад ч юм бэ, зүхээд байсан МАНАН нь сарниж, ёстой л санасан бүхэн сэтгэгчлэн бүтээд ирэхийн цагт Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын хүчирхэг нэгдэл таг чиг болчихов. Жанжин Д.Сүхбаатар агсны бараг зуун жилийн өмнө хэрэглэж байсан “Зэлтэрийн гацаа” гэгч тактикаар л үзэх гээд байна аа даа. Өөрөөр хэлбэл тэдний гуйлгах ээлж иржээ. Ирэх сонгуульд нэр дэвших тойргоо хайн гүйлдэж буй “сарьсан багваахай”-нуудаас сандарсандаа урваж шарван амь тэмцсэнийг нь “далан таваар буулгаж аваад” агнаж ч болох юм. Яаж ч бодсон “Алтангадас” фракци Ардын намынхны хоорондын тулаан дундуур нь Ардчилсан хүчний холбоо, МоАХ фракци, МАХН, МҮАН эвсээд, Ерөнхийлөгчөөр далдуур дэмжүүлээд УИХ-д хэдэн суудал авчихаж чадахгүй бол ёстой азанд муу биз дээ. “Могой гурав тасравч гүрвэлийн чинээ” гэгчээр Ардчилсан нам хэд тасравч “Алтангадас”-ыг нь тараахгүй л бол ялагдана гэж үгүй. “Ясны” ардчилагч, улсын баатар Э.Бат-Үүл хүртэл үүнийг мэдрээд ирэх сонгуулийг буурал тэргүүнээ илэн инээд алдан суухаар олны Тэгэхээр тэдний дараагийн үеийнхэнд “цахилгаан шат” ойрхон харагдаж 50 сая төгрөгөө яаран тушаацгааж байна. Харин ялагдал хүлээвэл хэнтэй хариуцлага тооцохыг бүү мэд.

 Ардын намынхны хувьд шинэ үеийн залуусаа ахмадууд нь хөтөлж оруулж ирдэг сайхан уламжлалтай. Олон нийтийн өмнө намдаа мөнгө тушааж “тэнэгтдэг” үе өнгөрсөн. Алдаан дээрээсээ суралцаж чаддаг тус намынхан “Хандив авахгүй” гэцгээж буй ч “Үе дамжсан хандивлагчийн үр удам” гэдэг утгаараа амьд хөрөнгө оруулалт болон харагдаж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ц.Ганбямба, Р.Раш, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир, Ц.Даваасүрэн нарыг намаасаа гарах гэж байгаа гэх дуулианаар энэ долоо хоногийн улс төр эхэллээ. Хаа очиж тэдний хэн нь ч эр зоригтой, хэлэх гэснээ хэлчихдэг, “томчууддаа” тоогдоод сүйд болдоггүй ч хөдөө амьтай, олон нийтэд таалагддаг “фигур”-ууд. Хамтарсан Засгийн газрыг огцруулах асуудал намыг нь донсолгож байхад ч, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг огцруулъя гэхэд ч асуудал аль талдаа зөв болохыг цөлх ухаандаа тунгаагаад гарын үсгээ зурчихаж байсан тэр л баг явж байна. Харин тэд хаашаа явна вэ. Намаасаа гараад хаачих вэ. Лав Ардчилсан намд орохгүй. Тэдний итгэл үнэмшил тэс өөр. Арай Н.Энхбаярт аль хэдийнэ хадгаа барьчихаад намын даргынхаа янзыг үзэж яваа юм биш биз. “Олигтой” олигархийн тоонд ордоггүй болохоор тэд сайдын томилгооны үеэр байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцорсондоо бухимдах нь зүйн хэрэг. “Элснийхэн” гэх тодотголтой энэ хэдэн нөхрийг Н.Энхбаяраас өөр харж хандах, бухимдлыг нь сонсож тайтгаруулах хэн байх билээ дээ. Захлаж зугтлаа гэхэд цагаан сарын өмнө нийлэх биз. Олон сонины “гүжирдлэг” ортой л байдаг даа.

Энэ бүхэн Н.Энхбаяраас болгоомжлохыг өрсөлдөгчдөд нь сануулж байна. Өөрөөр хэлбэл Алтангадасынхан хийгээд Ардын намынханд гомдогсод, тэдэнд дургүйчүүд ямар нэг байдлаар МАХН, МҮАН, МоАХ, АХХ гэх айхавтар том квартит бүлэг рүү гүйгээд, энэ нэгдлийг хүчирхэгжүүлээд байна гэсэн үг. Гуравдагч хүчин байхгүй гэж гомдоллоод, нусаа татаад суухын оронд тэднийг дэмжвэл олигархиудын засаглал, МАНАН-ын “мафи”-уудаас аварчих юм биш үү.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж