Дуучин Д.Отгонжаргал хоёрдугаар сарын 11-нд Тусгаар тогнолын ордонд “Өнө мөнхийн орон” өөрийн бие даасан анхны тоглолтоо хийх гэж байгаа билээ. Сюрприз дүүрэн тоглолтын эргэн тойрон дахь сонин хачнаас хуваалцъя.
“Өнө мөнхийн орон” тоглолтын гол баатар маань сайхан дуулахаас гадна чамгүй мэдрэмжтэй дизайнер гэнэ. Хамгийн наад захын жишээ гэхэд л тэрбээр тоглолтынхоо тасалбарын дизайныг өөрөө гаргасан гэнэ. Өмнө нь дандаа “Voice” хамтлагийнхаа хүрээнд тоглолтоо хийдэг байсан түүнд өөрийн санаагаа тасалбарынхаа дизайнд тусгах боломж тэр бүр олддоггүй байсан гэх. Хоёр ч эрэгтэй гишүүнтэй, голдуу эх орны сэдэвтэй дуу дуулдаг тул тоглолтын тасалбар албаны гэмээр загвартай байжээ. Харин энэ удаад тэрбээр өөрийн тоглолтын тасалбараа алтан шаргал өнгөөр чимж, дуртай өнгөөрөө шинэ цомгоо гоёжээ.
Г.Даша