Татварын дэмжлэг үзүүлснийг ЖДҮ эрхлэгчид онцлов

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Татварын дэмжлэг үзүүлснийг ЖДҮ эрхлэгчид онцлов

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын нэгдсэн зөвлөгөөнд өчигдөр Ерөнхий сайд С.Батболд оролцож үг хэлсэн юм. Тэрбээр Засгийн газраас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих талаар томоохон бодлогуудыг хэрэгжүүлж эхлээд байгаагаа танилцуулсан. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож байгаа зээлийн дээд хэмжээ 50 сая  байсныг 500 сая төгрөгт хүргэсэн. Мөн зээлийн хугацаа гурван жил байсныг таван жил,  хүүг жилийн 12 хувьтай байсныг долоон хувь болгож, жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гааль, НӨАТ-аас энэ оныг дуустал чөлөөлсөн. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлсөн байна. Зөвлөгөөнд оролцогчид Засгийн газраас татварын талаар онцгой дэмжлэг үзүүлснийг нь сайшааж байв.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж