Дээрх онц ноцтой хэргийг үйлдсэн 25 настай Д.Энхээ гэгч нь хадам эхийнхээ амийг хүйтэн мэсээр хөнөөж, хадам эцэг, эхнэрийнхээ дүү болон эмэг эхээ хүнд, хөнгөн гэмтээсэн юм. Үүгээр зогсохгүй эхнэр, дөрвөн настай охин, эхнэрийнхээ дүүг барьцаалан, амь насанд заналхийлж, хэргийн газарт ирсэн цагдаа нараас машин, сумтай буу шаардаж байсан юм. Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Тусгай ангийн хоёрдугаар тасгийн албан хаагчид тухайн үед хэргийн газарт шуурхай ажилласны үр дүнд гэмт хэрэгтний үйлдлийг таслан зогсоосон билээ. Хэрэгтэн мөрдөн байцаалтын явцад “Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж ийм хэрэг үйлдсэн” хэмээн мэдүүлж байжээ.
Д.Энхээгийн цаазын ялыг хэлэлцэнэ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад хадам ээжийгээ хэрцгийгээр хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалан улмаар хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн хэрэг өнгөрсөн оны зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө гарсан. Уг хэргийг үйлдсэн Д.Энхээ гэгчид Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 8-нд цаазын ял оноосон юм. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалджээ. Түүний гаргасан гомдлыг нийслэлийн шүүх өнөөдөр хэлэлцэх юм байна.
С.Отгон