
-Нийслэлд цэрэгт татлага хэдийнээс эхлэх вэ?
-Энэ оны 72 тоот тогтоолын дагуу энэ сарын 7-9-ний өдрүүдэд харьяа дүүргүүд дээр цэрэг татлагыг зохион байгуулна.
-Нийслэлийн хэмжээнд цэргийн насны хичнээн иргэн байдаг вэ?
-Бүртгэлд хамрагдсанаар 15 мянга гаруй цэргийн насны залуус бий. Тухайн өдрүүдэд өөрийн харьяаллын дагуу эрүүл мэндийн үзлэгт орж, тэнцсэн тохиолдолд цэргийн албыг хаах үүрэгтэй. Дүүрэг, хороодын ажилтнууд цэргийн зарлан дуудах хуудсыг ерөнхийд нь 90 гаруй хувьтай хүргүүлсэн байгаа.
-Цэргийн албыг заавал өөрийн биеээр хаах ёстой юу?
-Эр цэргийн жинхэнэ албыг гурван төрлөөр хаах боломжтой. Эхнийх нь өөрийн биеэр хаах,эсвэл 18-25 насны иргэн дүйцүүлэн хааж болно. Энэ нь тухайн иргэн өөрийн харьяа орон нутагт 150-аас доошгүй хоногийн хугацаанд байгалийн гамшиг, гал түймэртэй тэмцэх зэрэг олон нийтийг хамарсан ажилд оролцох байдлаар дүйцүүлэн хааж болно. Мөн мөнгөн төлбөрөөр буюу нэг иргэн нэг удаа 2 сая 300 мянган төгрөгийн төлөх хэлбэрээр хааж болно гэж хуульчилсан байдаг.
-Хэрэв энэ хугацаанд цэрэгтатлагад хамрагдаагүй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Цэрэг татлага зохион байгуулах хугацаанд үзлэгт хамрагдаагүй тохиолдолд 50 мянган төгрөгөөр торгох ёстой.
-Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага зохион байгуулах газруудын байршил хаагуур байгаа вэ?
-БЗД-т Сувилахуйн ухааны сургуулийн байранд, БЗД-т 82дугаар дунд сургууль, СБД-т 31 дүгээр дунд сургууль, СХД-т 83 дугаар сургууль, ЧД-т 24 дүгээр сургууль, ХУД-т 52 дугаар сургуулийн байранд тус тус цэрэг татлагын комисс байрлаж байна.
Д.Долгор