Биеийн тамир, спортын салбарынхан зөвлөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Биеийн тамир, спортын салбарынхан зөвлөлдөж байна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор “Биеийн тамир, спортын хөгжлийн шинэ чиг хандлага” сэдэвт Үндэсний зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Биеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэх ба шинэ чиг хандлагыг тодорхойлон гаргах тулгамдсан  асуудлуудыг шийдвэрлэх, бодлого чиглэл, арга замыг дүгнэх зорилгоор зохион байгуулж буй зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болсон 400 гаруй төлөөлөгч оролцож байна. Зөвлөгөөнд оролцогсод Монголын биеийн тамир, спортын эрчимтэй хөгжлийг хангах тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлого, чиглэл, арга замын талаар үндсэн болон хавсралт 10 илтгэх тавих ажээ.

Зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд, харин маргааш Гадаад харилцааны яаманд үргэлжилнэ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж