Бидний хамгийн их ашигладаг програм хангамжаар Microsoft-ын Office орно. Бас л үнэгүй ашигладаг. Харин энэ түүх арай өөрөөр өрнөж мэдэх нь.
Өнгөрсөн оны сүүлээр Microsoft-оос IE6-г хэрэглээнээс шахах мэдэгдэл хийсэн. Энэ оны эхээр үүнийгээ чимээгүй шинэчлэл (silent update) хэлбэрээр хэрэгжүүлж эхэлсэн. Амжилттай ч хэрэгжиж байгаа.
Энэ туршлага дээрээ тулгуурлан miscrosoft програмуудынхаа лицензийг чимээгүйгээр шалгах төслийг энэ сард багтаан хэрэгжүүлэх гэж байна. Хэрэв та microsoft-ын ямар нэгэн програм, системийг хулгайн замаар үнэгүй ашигладаг бөгөөд таны компьютер интернетэд холбогддог бол нэг л өглөө сэрэхэд чинь бүх юм устсан байвал битгий гомдоорой гэж тэд мэдэгдээд авсан.
Тэгэхлээр энэ хоёрдугаар сард нэлээд юм болох нь бололтой.