Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оюутолгой төслийн гэрээгээр хамтран ажилладаг байгууллага болох “CIS” ХХК-ийн ажилчдын байрладаг хэсгийн хашаанд иргэн З гэгч боомилсон байдалтайгаар нас барсан хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-ны шөнө гарч байсан билээ. Тухайн үед иргэн З-г хятад ажилчид зодож, амь насыг нь хөнөөсөн тухай мэдээлэл олон нийтэд цацагдаж байсан юм. Тэгвэл Өмнөговь аймгийн прокрорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад хятад ажилчид уг хэрэгт хамааралгүй болохыг тогтоожээ.
Т.Маша