“Монгол ёсолгоо”-г далд рекламтай адилтган бодож байсан олон хүн цэвэр зан заншил болохыг ойлгон, дэмжиж эхэллээ. Төрийн дууллаа сонссоны дараа, наадмын нээлтээ хийсний дараа гараа түүнчлэн өргөвөл их утга учиртай харагдана хэмээн олон хүн дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна. “Япончууд мэхийн ёсолдгийг дэлхийн нийтээр мэддэг шиг монголчууд бид дээд тэнгэр нар сартай, эх дэлхий элгэн садантайгаа ийн мэндчлэхээр болсон нь сайхан хэрэг” хэмээн нэгэн буурай хэлсэн байна.
Уламжлалгүй зүйл гэж байдаггүй. Эртнээс монгол түмэн уул усны тахилга хийх, хурмастаас хур гуйж ган гачигийг тайлах зан үйл үйлдэхдээ ч ингэж ёсолдог байжээ. Даяаршлын энэ эрин үед уламжлалаа сэргээж байгаад олон хүн талархаж байгаагаа “Монгол ёс” ТББ-ын хаягаар илэрхийлсээр байна.
Т.Маша