Телевизийн технологийн үзэсгэлэн Москвад нээгдэв

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Телевизийн технологийн үзэсгэлэн Москвад нээгдэв

Кабелийн ба хиймэл дагуулын телевизийн технологийн олон улсын үзэсгэлэн Москвад ажиллаж байна. Оросын ба гаададын 500 орчим компани телевизийн ирээдүйг хэлэлцэхээр оросын нийслэлд ирлээ. Тоот нэвтрүүлэг ба Стратеги-2015 хамгийн өргөн хэлэлцэх  сэдэв болсон. 2015 он гэхэд  оросын айл бүр үнэ төлбөргүй 18 тоот суваг ба НD чанарын нэгэн сувгийн нэвтрүүлгийг хүлээж авах боломжтой болно. Маргааш үзэсгэлэнгийн ажлын төгсгөлийн өдөр «Их тоо» үндэсний шагнал гардуулна. Шүүгчид шилдэг телевизийн суваг, оператор,технологи, тоног төхөөрөмжийг шалгаруулж дурдана.

Эх сурвалж: http://mongolian.ruvr.ru/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж