Кабелийн ба хиймэл дагуулын телевизийн технологийн олон улсын үзэсгэлэн Москвад ажиллаж байна. Оросын ба гаададын 500 орчим компани телевизийн ирээдүйг хэлэлцэхээр оросын нийслэлд ирлээ. Тоот нэвтрүүлэг ба Стратеги-2015 хамгийн өргөн хэлэлцэх сэдэв болсон. 2015 он гэхэд оросын айл бүр үнэ төлбөргүй 18 тоот суваг ба НD чанарын нэгэн сувгийн нэвтрүүлгийг хүлээж авах боломжтой болно. Маргааш үзэсгэлэнгийн ажлын төгсгөлийн өдөр «Их тоо» үндэсний шагнал гардуулна. Шүүгчид шилдэг телевизийн суваг, оператор,технологи, тоног төхөөрөмжийг шалгаруулж дурдана.
Эх сурвалж: http://mongolian.ruvr.ru/