Их хүрээг Монгол Улсын нийслэл болгож, Нийслэл хүрээ хэмээн нэр өргөмжилсний 100 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд салбар, салбарыг хамарсан олон арга хэмжээ зохион байгуулж байна. Үүний нэг болох Нийслэлийн 100 жилийн ойд зориулан хүчит бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 192 бөх зодоглох юм.
Барилдаан өнөөдөр 15.00 цагаас эхэлнэ.
С.Цэлмэг