Ширээний богино долгионы зуух бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Ширээний богино долгионы зуух бүтээжээ

Ажлын хэнээтэй, компьютераасаа холдож, ширээнээсээ өндийх ч завгүй ажилладаг хүмүүст зориулж, ажлынхаа ширээн дээр байрлуулах боломжтой богино долгионы зуух бүтээжээ. Brainwave нэртэй уг печийг С8 оролтоор холбож, USB холболтоор компьютертайгаа холбож, тусгай программын тусламжтай удирдах гэнэ. Зохион бүтээгч Стифен Ричард Гейтсийн бүтээсэн Brainwave-ийг дагалдаж хуванцар халбаганаас гадна савласан хоол хүнсийг халаах зориулалтын сав мөн дагалдаж ирэх ажээ. Хэдийгээр бэлэн, савласан хоол хүнс эрүүл мэндийн талаас зөв хооллолт биш боловч хааяа нэг шаардлагатай үед энэхүү ширээний богино долгионы зуухыг ашиглаж, цаг заваа хэмнэх боломжтой юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж