Нисгэгчгүй онгоцны зургийг нийтлэв

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Нисгэгчгүй онгоцны зургийг нийтлэв

Пхеньян Сеулд  адил тэгш  хариу бэлдэж байна. БНАСАУ нь Өмнөд Солонгосын нэгэн адил нисэгчгүй онгоцнуудаар зэвсэглэх бодолтой аж. Солонгосын хойгт нисэгчгүй онгоцны дайн хийхийг АНУ өдөөж  байж  ч болох юм гэж оросын нийгэм улс-төрийн судалгааны  төвийн захирал Владимир Елисеев ийм үзэж байна.   

Ренхап агентлагийн мэдээлж буйгаар, БНАСАУ  дайрагч  нисэгчгүй онгоц хийж эхлэжээ. Хойд Солонгосын цэргийнхэн АНУ болон Өмнөд Солонгост удирдлагатай пуужинг туршихад хэрэглэдэг  америкийн нисэгчгүй онгоцыг загвараа болгон авчээ.  Ойрхи-Дорнодоос худалдаж авсан гээд байгаа түүнийг  тэд  зэвсгээр тоноглон, туршилт явуулж үзжээ.

Пхеньянд үндсэн технологи гээд байх юм үгүй,  тиймээс БНАСАУ өөрийн нисэгчгүй онгоц үйлдвэрлэж хараахан амжаагүй байгаа гэж өрнөдийн агентлагууд уламжилжээ. Ингэхэд  тэдгээр дайрагч онгоцнуудыг шар тэнгисийн эрэг дээр Өмнөд Солонгосын хилийн дэргэд байрлуулахаар төлөвлөж байгаа  нь нэгэнт тодорхой болжээ. Нийгэм-улс-төрийн судалгааны төвийн захирал  Владимир Елисеев уг зэвсэг Пхеньянаас гарч ирнэ гэдэгт огт эргэлзэхгүй байгаа ажээ.

«Дэлхийн нисэгчгүй онгоц үйлдвэрлэх хандлага бол илэрхий юм.  Асуудал юунд байна вэ гэвэл, гадаад аюул заналхийллэж байгаа  орнуудыг хамгийн түрүүнд  асуудал их түгшээж байна. Нисэгчгүй онгоцнууд нь өөрийн аюулгүй байдлыг хангах хэрэгсэл болж байна.  БНАСАУ  үүнийг анхаарах болсон нь энэ хандлагыг бататгаж байна. Хойд Солонгос Өмнөд Солонгос болон АНУ- тай  албан бусаар дайны байдалтай байгаа шүү дээ» гэж Владимир Елисеев хэллээ.

Өдөр бүр тагнуулын U -2 онгоц   америкийн нисэх баазаас Өмнөд Солонгосын Осан руу нисч байна. Онгоц өндрөөс зураг авах боломжтой камерын туслалцаатайгаар нутаг дэвсгэрийн хойд хэсгийн цэргийн бус бүсийн гэрэл зургийг авч, радиохолбоог сонсдог байна. Цуглуулсан мэдээллүүд нь бодит цагаарр АНУ-ын  цэргийн шуурхай болон тагнуулын хэлтсүүдэд  очдог. Үүнтэй зэрэгцэн Сеул Global Observer  облон Phantom I нисэгчгүй онгоцнуудыг 2020 он хүртэл үргэлжлэн  худалдаж авах нь тодорхой болсон юм. 

http://mongolian.ruvr.ru/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж