Компанийн тухай хуулиар сургалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Компанийн тухай хуулиар сургалт хийнэ

УИХ-аас өнгөрсөн оны намар Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан юм. Ингэснээр дээрх хууль шинэчлэгдэж, өмнө нь зохицуулалтгүйгээр явж ирсэн олон асуудал эрх зүйн хувьд баталгаажсан. Тэгвэл Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь УИХ-ын Тамгын газартай хамтран энэ сарын 13-нд “Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” сэдвийн дор сургалт зохион байгуулахаар болжээ. Сургалтаар дээрх хуулийн үзэл баримтлал, компанийн сайн засаглалын зарчмууд, компанийн эрх зүйн байдал, үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан танилцуулахаас гадна хувьцааны хяналтын багц, түүнийг худалдан авахтай холбоотой зохицуулалт зэрэг хөрөнгийн зах зээлтэй холбогдсон харилцаануудын талаар мэдээлэл өгөх юм байна. Хэрвээ та дээрх сургалтад хамрагдахыг хүсвэл хоёрдугаар сарын 12-ны 17.00 цаг хүртэл Монголын залуучуудын холбооны “Б” байранд бүртгүүлэх боломжтой ажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж