Чөлөөтийнхөн Украйнд зодоглоно

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн Украйнд зодоглоно

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид БНСУ-ын Гуми хотноо энэ сарын 16-19-нд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглохоор ойрын өдрүүдэд хилийн дээс алхах гэж буй бол шигшээ багийн бусад тамирчид Украйныг зорих гэж байна. Тус улсын нийслэл Киев хотноо хоёрдугаар сарын 15-17-нд Украйны алдарт бөхчүүд, дасгалжуулагчдын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн олон улсын XVIII тэмцээн болох юм. Тэмцээнд Монголын баг тамирчид эрэгтэй дөрвөн жинд тав, эмэгтэй таван жинд зургаан тамирчны бүрэлдэхүүнтэйгээр үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Сүхбаатар, дасгалжуулагч З.Дүвчин, Ц.Баярсайхан нарын удирдлага дор оролцох юм байна. Түүнчлэн олимпийн зэрэглэлийн шүүгч Ц.Сэрээтэр тэмцээний шүүх бүрэлдэхүүнд багтан ажиллах ажээ.

Тус тэмцээнээс өмнө нь 2003 онд Гавьяат тамирчин Б.Наранбаатар 55 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байжээ.

Тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын бүрэлдэхүүн:

Эрэгтэй:

55 кг: Т.Даваахуяг /залуучуудын дэлхийн аварга/
60 кг: Г.Мандахнаран /Азийн наадмын аварга/
66 кг: Б.Батзориг /оюутны дэлхийн аварга/
74 кг: П.Өнөрбат, Ч.Батчулуун

Эмэгтэй:

48 кг: Ц.Энхжаргал /ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын хүрэл медальт, Азийн хошой аварга, оюутны дэлхийн аварга/
51 кг: Д.Отгонцэцэг /ДАШТ-ий мөнгөн медаль, залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт/
55 кг: С.Бямбацэрэн
63 кг: С.Батцэцэг /дэлхийн аварга/, О.Насанбурмаа /дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт/
72 кг: Г.Наранчимэг /Азийн наадмын аварга/

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж