
Харин өнөөдөр Ардчилсан намын байрны гадаа ямар ч жагсаал болсонгүй. Үүний учир нь хяналтын ерөнхий хорооны дарга тэднийг өнөөдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтын дүнд Хяналтын ерөнхий хорооны хурлыг энэ пүрэв гаригт зарлан хуралдуулахаар болсон бөгөөд дүрмийн дагуу шийдвэр гаргахаа амласан аж.
Энэхүү саналыг хүлээн авсан учир жагсаал хийх асуудлыг зөвлөлийн шийдвэр гартал хойшлуулсан бөгөөд намын байрны өмнөх суултаа харин үргэлжлүүлсээр байх тухайгаа мэдээллээ.
Б.Энхмандах