Хууль бусаар ой сүйтгэж, буга агнажээ

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Хууль бусаар ой сүйтгэж, буга агнажээ

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын ойн ангийн дарга, мэргэжилтнүүд Алтанбулаг суманд шалгалт явуулжээ. Шалгалтын явцад “Баянзүрх” ойн нөхөрлөлийн талбайд их хэмжээний хэрэглээний хуурай мод зөвшөөрөлгүй бэлтгэсэн  байсан нь тогтоогдсон байна. Тодруулбал, 4 метрийн урттай гуалин 262 ширхэг, татаж цагаалсан мод 140 ширхэг, дундын цагаалга хийсэн мод 115 ширхэгийг тус тус бэлтгэсэн байжээ. Тиймээс эдгээр модыг хэмжиж, хуулийн дагуу арга хэмжээ авахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Мөн шалгалт хийх явцад хууль бусаар буга агнасан эд мөрийн баримт болох арьс, бугын толгой илрүүлсэн байна. Энэ дагуу аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт хууль бусаар агнасан бугын толгой зэрэг зүйлийг хүлээлгэж өгсөн байна.

Э.Саруул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж