Засгийн газрын хуралдаанд “Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийг зохион байгуулах, хяналт тавих Зөвлөл”-ийн хийж байгаа ажлын талаар Зөвлөлийн дарга, Сангийн сайд Д.Хаянхярваа танилцуулав. Үүнтэй холбогдуулан төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хугацаанд нь хэрэгжүүлэх, ажлын явцыг Засгийн газарт тухай бүр нь танилцуулж байхыг Зөвлөлийн дарга болон холбогдох сайд нарт даалгалаа. Сангийн сайдын танилцуулгаас үзвэл “Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийг зохион байгуулах, хяналт тавих Зөвлөл” анхны хурлаа хийж хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө баталжээ.
Зөвлөл шатахууны үнийн өсөлтөөс үүссэн нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагуудын алдагдлыг тооцож олгох, нийслэлчүүдийн нөөцийн махны хэрэгцээнд 10 тонн мах нэмэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тухайн үед шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанд оруулж байх барааны үнийн мэдээг танилцуулах хүснэгтийн загварыг Үндэсний статистикийн хороо, Газрын тосны газар хамтран бэлтгэж, 7 хоног бүр мэдээгээ Зөвлөлд танилцуулж байхаар тогтжээ. Үнэ ханштай холбоотой асуудлыг Засгийн газар 7 хоног тутам лхагва гаргийн хуралдаанаараа сонсож байх болсон байна.