Элеонора Менуччи өнөөгийн ерөнхийлөгч шиг цэргийн дарангуйлал солигдсоны дараа тод томруун карьер хийж чадсан хүн. Чөлөөлөгдсөнийхөө дараа тэрээр нэртэй нийгэм судлаач эрдэмтэн болсон байв. Сан-Паулу хотын Их сургуулийг удирдан эмэгтэйчүүдийн асуудлаар судалгаа хийж байлаа. Тэр нь түүнийг сайд болгоход тус болжээ.
Уг тушаалд байсан Ирини Лопес, Эспириту-Санту мужийн нийслэл Витория хотын захирагчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн байна. Бразилийн хуулиар сонгуульд нэрээ дэвшүүлэгчид улсын алба хааж болохгүй. Ийм шалтгаанаар Боловсролын сайд Фернанду Хаддад огцорч байгаа.
Өнгөрсөн оны зургадугаар сараас хойш Дилма Роуссефф 11 сайдаа сольсон байв. Тэдний найм нь авлигын хэргээр огцорсон юм.
"Ардын эрх" сонин