800 жилийн дараа Чингисийн үр сад Арабын ертөнцөд

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

800 жилийн дараа Чингисийн үр сад Арабын ертөнцөд

Монголын аялал жуулчлалын салбарын анхдагч Жуулчин ХХК 1 сарын 31-ээс 2-р сарын 5-ны хооронд МИАТ ХК-тай хамтран Монголдоо анх удаа Арабийн Нэгдсэн Эмират Улсын Дубай хот руу шууд нислэгтэй аяллыг амжилттай зохион байгууллаа.

Аялал жуулчлал, худалдааны төв болох Дубай хот нь Арабийн ертөнцийн төдийгүй дэлхий дахинд хөгжил цэцэглэлтийн үлгэр жишээ болж байгаа бөгөөд асар хурдацтай бүтээн байгуулалт хийж,  дэлхий дахины мянга мянган жуулчдыг татсаар байна. Жуулчин ХХК-ны аялалд хамрагдсан жуулчид Дубай хотын гайхамшигт бүтээн байгуулалтууд болох Дал модны хэлбэрт арал, Далбаат завины хэлбэрт Бурж Аль Араб 7-н одтой зочид буудал болон дэлхийн хамгийн өндөр байгууламж болох Бурж Халифа цамхаг зэрэг дэлхийн олон гайхамшгийг нүдээр үзэж, сэтгэл дүүрэн буцаж ирлээ. Мөн тус аяллаар аялагчид Абу Даби хоттой танилцаж, Араб үндэсний хотхоноор аялаж, Алтан Дубайн алтны захаар худалдаа хийх зэргээр сэтгэлд хоногшим сайхан аялснаа ар гэрийнхэнтэйгээ хуваалцацгааж байна.

Цаашдаа Жуулчин ХХК энэхүү аяллыг байнга зохион байгуулж байх бөгөөд 3 сарын 6-ны өдөр дахин Дубай хот руу шууд нислэгтэй аялал, мөн 3-р сарын 20-нд Чэжү арал руу шууд нислэгтэй аялал зарласан байна. Энэхүү гайхамшигт аяллуудад оролцох хүсэлтэй бол та 7712-1212, 9409-1212, 9408-1212 утсаар холбогдож аяллын захиалгаа өгөх боломжтой юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж