“Монголд үйлдвэрлэв” яармагийн нээлт болно

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

“Монголд үйлдвэрлэв” яармагийн нээлт болно

Сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулж буй “Монголд үйлдвэрлэв 2012” үзэсгэлэн, худалдааны нээлт өнөөдөр “Мишээл экспо” төвд болно. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон, үг хэлэх юм байна. Уг үзэсгэлэнд Улаанбаатар хот болон орон нутгийн 165 орчим иргэн, аж ахуйн нэгж 800 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулах нь ээ. “Үндэсний үйлдвэржилт” бүтээгдэхүүний үзэсгэлэнд нийт 80 гаруй томоохон аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүнийг дэлгэх аж. Мөн үзэсгэлэнгийн үеэр бизнес эрхлэгчдэд зориулсан хэд хэдэн төрлийн сургалт зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгжүүдийг хамруулах юм байна. “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 12-ныг дуустал үргэлжилнэ. 

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж