Үг Осама Бин Ладенаас илүү хүчтэй

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Үг Осама Бин Ладенаас илүү хүчтэй

Осама бин Ладеныг өнгөрсөн жилийн тавдугаар сард устгаснаас хойш Обамаг дэмжигчдийн тоо хэд дахин өссөн юм. Обамагийн чансаа өссөн талаарх судалгааг  The Washington Post-ABC Newsийн хамтран явуулсан олон нийтийн санал асуулгаас харж болно.  Бүгд найрамдах намаас нэр дэвших магадлалтай Митт Ромнийн тухай америкчууд улам ихийг мэдэх тусам түүний сонгуульд ялах магадлал улам буурч байна.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн чансаа сүүлийн бүтэн хагас жилийн дотор хамгийн өндөр байгааг The Washinton Post- ABC  хоёрын захиалгаар хийлгэсэн олон нийтийн судалгаа харууллаа.

Баячуудын татварыг нэмэгдүүлж, тэдэнд үзүүлсэн хөнгөлөлтийг зогсоох   тухай Обамагийн мэдэгдэл энгийн америк иргэдэд ихээхэн таалагдсан байна. Америкийн зургаан хүний нэг нь ерөнхийлөгчийн тавьсан саналуудыг дэмжиж байгаа гэв. Өөрөөр хэлбэл, олон нийт баячуудын татварыг нэмнэ гэснийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

“Аль-Каидагийн” лидер Осама бин Ладеныг устгасан 2011 оны  тавдугаар сараас хойш Обамагийн үйл ажиллагааг дэмжсэн чансааны ерөнхий дүн 50 хувь хүрчээ. Харамсалтай нь өндөр рейнтингтэй явсан түүний чансаа хэдэн долоо хоногийн дараа буурсан байна. Энэ нь Обамагийн штабаас гаргаж буй ялалтын төлөвлөгөөний эрсдлийн илэрхийлэл ч  тэд Обамагийн ялалтад итгэлтэй байна. Асуулгад оролцогсодоос ерөнхийлөгч Обама хоёр дахь удаагаа сонгогдох гавьяатай юу гэдэг асуулт асуухад 49 хувь нь “тийм” гэж хариулжээ. Мөн төдий тооны хүмүүс түүнийг Цагаан ордонд дахин харахыг хүсэхгүй гэсэн байв.

Хэний төлөө санал өгөхөө шийдээгүй сонгогчид л сонгуульд чухал үүрэгтэйг шинжээчид онцолсон байна. Обамагийн үйл ажиллагааг судалгаанд оролцогчдын 47 хувь дэмжсэн бол хоёр хүний нэг буюу 50 хувийн дэмжлэгийг аваагүй юм.

Обамагийн гол өрсөлдөгч болох Массачусетс мужийн захирагч асан Митт Ромнийн тухай америкчууд төдий чинээ ихийг мэдэж авах тусам тэрээр түүний рейтинг унах болжээ. Хоёрдугаар сард судалгаанд оролцогчдын 55 хувь нь ийм санаа бодолтой байлаа. “Ядуусийн төлөө би догдлохгүй” гэсэн үг нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд барахгүй тэр үгнийхээ  түүнийхээ төлөө тайлбар хийхэд хүргэлээ гэж ажиглагчид дүгнэв. Уран гоёор “донгодохдоо” алдаа гаргасан ч Ромни өнгөрсөн бямба гаригт Невада мужид намын идэвхтнүүдийн санал хураалтын кокуст ялалт байгуулан Бүгд найрамдах намын албан ёсны нэр дэвшигч болохын төлөө дахин нэг алхам урагшлав.

Хэрэв олон нийтийн санал асуулга явуулсан өдөр сонгууль болсон бол Обама 51 хувь, Ромни 45 хувийн саналыг тус тус авахаар байлаа. Америкчуудын 52 хувь нь Обама эдийн засгийн асуудлыг сайн ойлгож хямралаас гарах замыг мэдэж байна гэсэн бол энэ асуудлыг 250 сая ам.долларын эзэн Ромни мэднэ гэж 37 хувь нь хэлжээ. Арван хүний нэг нь хоёр өрсөлдөгч энэ асуудалд сулхан гэсэн байв. Хэрэв Ромни сонгогдвол тэр төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийг тогтворжуулах талдаа илүүтэй байна. Харин Обама бол дунд ангийнхны ашиг сонирхлыг хамгаална, мөн трерроризмтай хийх тэмцэл ба олон улсын асуудалд  илүүтэй анхаарлаа чиглүүлнэ гэдэгт америкчууд итгэлтэй байна. Кампанийн гол асуудлын нэг ажилгүйдэлтэй тэмцэх талаар хоёр нэрдэвшигчийн америкчууд адилхан үнэлэн тус бүрт нь 46 хувийн санал өгч байна.

Олон нийтийн санал асуулгыг 2012 оны хоёрдугаар сарын 1-4-ний хооронд явуулан 1000 хүнийг хамруулжээ. Статистикийн алдагдлын магадлал нь дөрвөн хувийн дотор хэлбэлзэлтэй.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж